fitness
  • 519 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-30

Сүүлийн 3 жилийн байдлаар Тоёото Приус маркийн авто машины нүүрсэн яндан алдагдсан нийт 234 гэмт хэрэг цагдаад бүртгэгдсэн байна. Харин энэ оны нэгдүгээр сарын байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгджээ.

Хамгийн сүүлд гэхэд өнгөрөгч амралтын өдрөөр зургаан хүнтэй, нэг бүлгийг илрүүлж баривчилсан байна.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дэд дарга Ц.Сугаржав нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулсан мэдээлэлдээ "Автомашины нүүрсэн янданг хулгайлж, худалдан борлуулж буй нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад сөргөөр нөлөөлж, бохирдол үүсгэж байгаа гэдэг дүгнэлтийг Стандарт хэмжилзүйн газраас гаргасан.

Монгол Улсын стандарт MNS 5013 : 2009 бензин хөдөлгүүрт автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх хэмжээг хэмжих арга гэдэг стандартын дагуу хэмжихэд нүүрсэн яндангүй тээврийн хэрэгсэл нь нүүрсэн яндантай тээврийн хэрэгслээс 4.5 дахин их хэмжээний хорт бодис ялгаруулж байгааг дүгнэлтэд дурдсан" гэв.

Тээврийн хэрэгслийн яндангаас хаягдаж буй бохирдуулах бодисын хэмжээг дээрх тулгуурлан үйлдвэрийн яндантай, БНХАУ-д үйлдвэрлэсэн дуураймал яндантай, эсхүл яндангүй гэсэн 3 төрлийн нөхцөлөөр хэмжиж, харьцуулдаг.

Бусад мэдээ

Швейцарт болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд ерөнхий сайд оролцоно

Швейцарт болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд ерөнхий сайд оролцоно

Давосын гэж нэрлэгдсэн уг чуулганд энэ жил Монгол Улсаас ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцох юм байна

1700 КМ-ИЙН ЦААНА СУРАЛЦАЖ БУЙ БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД

1700 КМ-ИЙН ЦААНА СУРАЛЦАЖ БУЙ БЯЦХАН ИНЖЕНЕРҮҮД

ЭРЭЛТ ХЭРЭГЦЭЭГЭЭРЭЭ №1 МЭРГЭЖИЛМонгол улсын төдийгүй дэлхийн хэмжээнд эрэлт хэрэгцээгээрээ ойрын 5

Ариунзул С.
Ариунзул С.