Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Өргөн мэдүүлсэн хуулиар иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 их наяд төгрөгөөр, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 орчим тэрбум төгрөг, нийт 2.7 их наядын татварыг үе шаттай бууруулахаар тооцжээ.
Үүнд:
- Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор
- Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 ХҮРТЭЛ САРААР хойшлуулж болохоор
- Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр
- Тайлангаа 2 жилийн хугацаанд ЗАЛРУУЛАХ ЭРХ олгохоор
- Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 ХУВИЙН татварыг хөнгөлж 1 ХУВИЙН орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 ТЭРБУМ болгон нэмэгдүүлэхээр
- 6-аас 10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулахаар
- 1 хувийн ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН горимыг 400 САЯ ТӨГРӨГ хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгалаа.
Тус хуулийг 176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан байна.
Эх сурвалж: Жижиг дунд үйлдвэрийн газар