Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доорх "Тэмээн дээрээс наран ойрхон" тэмээчдийн баяр энэ сарын 23-25-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгуулагдахаар болжээ.
Тэмээчдийн баяр нь монгол тэмээг сурталчлах, түүний ашиг шимийг эдийн засгийн эргэлтэд оруулах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх гол зорилготой юм.
Баярын үеэр тэмээчдийн улсын зөвлөгөөн, соёлын өвлөн уламжлагчдын ур чадварын тэмцээнээс гадна атан тэмээ, тором, тайлагны уралдаан болж ашиг шим сайтай ингэ, буур, сайхан тэмээтэй хосыг шалгаруулах аж.

Post