Засгийн газрын тогтоолын дагуу улсын нөөцөөс аймаг, сумдын Эрүүл мэндийн төв, ЗДТГ, Онцгой байдлын байгууллагуудад туулах чадвартай сайтай 20 автомашин, зарим аймаг, сумдад цас ихээр орж зам даваа хаагдах үед ашиглах автогрейдер 2, ковш 5 ширхгийг хүлээлгэн өгчээ.
Мөн аймаг, сумдад 796 тонн өвс, 8154 тонн тэжээлийг олгож байна.
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 77 хувьд цастай байна.
Зудын байдалд үнэлгээ хийхэд 9 аймгийн 36 сум цагаан зудтай, 16 аймгийн 54 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.
Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга, Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрийн дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, УОК-ын Нарийн бичгийн дарга зэрэг албан тушаалтнуудаар ахлуулсан ажлын хэсгүүд орон нутагт ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: УОК