fitness
  • 11 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны урьдчилсан гүйцэтгэлийг Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ)-ноос танилцууллаа.

Дурдсан хугацаанд мөнгөний нийлүүлэлт(М2) 47.1 их наяд төгрөг болж, өмнөх жилийнхээ мөн үеэс 8.7 их наяд төгрөгөөр өсжээ. Энэ өсөлтөд төгрөгийн хадгаламж 4 их наяд төгрөг буюу 18.3 хувиар өссөн нь нөлөөлөв

Төгрөгийн хадгаламжийн

  • 21.6 их наяд төгрөг буюу 82.8 хувь нь иргэдийнх
  • 4.5 их наяд төгрөг буюу 17.2 хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх байна.

Харин өнгөрсөн оны эцэст нийт зээлийн өрийн үлдэгдэл 44 их наяд төгрөгт хүрч, өмнөх оноосоо 7 их наяд төгрөг буюу 18.9 хувиар өсжээ. 

Уг өсөлтөд

  • иргэдийн зээлийн өрийн үлдэгдэл 4 их наяд төгрөг буюу 18.1 хувь
  • аж ахуйн нэгж, байгууллагынх 3.5 их наяд төгрөг буюу 25.1 хувиар өссөн нь голлон нөлөөллөө.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн