Швейцарын Давос хотод Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалт үргэлжилж байна. Энэ хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын чуулга уулзалтын өндөр түвшний хуралдаан боллоо.
Дэлхийн аялал жуулчлалын ирэх арван жилийн чиг хандлагыг дахин тодорхойлох зорилготой тус хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв.
Тэрээр "Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нь дасан зохицох чадвартай эдийн засгийг төрөлжүүлэхэд чухал ач холбогдолтой. Уул уурхайгаас хэт хамааралтай Монгол Улсын хувьд аялал жуулчлалын салбар нь валютын орлого нэмэгдүүлэх нэг суваг болж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход томоохон түлхэц үзүүлнэ
Иймд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх дэлхийн санаачилгыг идэвхтэй дэмжинэ" гэв.
Мөн НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагын дэргэд суугаа Элчин сайд Др.Истван Үехэе болон Дэлхийн аялал жуулчлалын форумын дарга Булут Багси нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар