fitness
  • 30 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө
Монголбанкны ажилтны тоо дөрвөн жилийн дотор 400 гаруйгаас 700 болж данхайсан гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд давхардал хийдлээ арилгаж, данхар бүтцээ танах, мөнгө хэвлэж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцыг хөөрөгдсөн асуудалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн.
С.Наранцогт Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох үеэр УИХ-ын, дарга, гишүүд орон тоо хэт данхайсныг хурцаар шүүмжилж, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлэхийг анхааруулж байсан юм.
Төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк мөнгө хэвлэж, 10 их наядын алдагдалд орж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч ирсэн асуудлыг ч хянан шалгахаар болоод байна. Төв банк хүсэлт гаргаснаар хяналт шалгалт оруулна гэж улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн мэдэгдсэн юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн