Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгож ажиллаж байна.
Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх юм.
Мөн Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг бөгөөд авто замын уулзвар, гарцуудыг теле камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.
Нийслэл Улаанбаатар хотын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэн сайжруулж байна.
Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг авто замын түгжрэлийг бууруулахын тулд теле камер, аналитик систем ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, дата мэдээлэл цуглуулж, авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг ухаалгаар удирдаж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийх ажлыг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.
Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж буй. Үүнд: