fitness
  • 34 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үр дүнтэй танилцах хүрээнд энэ сарын 28-нд “Грийн Групп”-ийн гоймонгийн үйлдвэрт ажиллалаа.

 

Тус групп нь “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олгодог бага хүүтэй, урт хугацаатай зээлд хамрагдан өдөрт 100 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий "Талын Монгол" брэндийн гоймонгийн бүрэн автомат үйлдвэрийг босгожээ.

 

Мөн олон улсын стандарт хангасан үйлдвэрлэлийн байранд дэлхийн хүнсний салбарт мөрдөгддөг НАССР, GMP, ISO тэргүүтэй стандарт шаардлагыг ханган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, инновац шингээн хэрэглэгчдэд хүргэж буй аж.

 

Монголын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг ахисан түвшинд гаргаж буй “Грийн групп” өдгөө дэлхий даяар 150 гаруй компанитай хамтын ажиллагаа хөгжүүлж, олон улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт шинээр нэвтэрсэн сайн технологийг дотоодын хэрэгцээ, онцлогт нийцүүлэн нэвтрүүлдэг.




Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн