fitness
  • 69 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан (2026.02.12)-ны өдөр БНЭУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт сайд А.М.Готсурвег хүлээн авч уулзжээ.

Уулзалтын үеэр Монгол, Энэтхэг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой төслүүдийн явц, цаашдын хамтын ажиллагаа, тулгамдаж буй зарим асуудлын талаар санал солилцов. 

Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологийн аутсорсингийн төв, Энэтхэг–Монголын найрамдлын ерөнхий боловсролын сургуулийн төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар ярилцлаа.

Элчин сайд А.М.Готсурве хоёр орны стратегийн түншлэлийн бэлэг тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн бүтээн байгуулалтын чухал үе шат 2026 онд тохиож байгааг онцолж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал болохыг тэмдэглэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан эдгээр төслүүд нь Монгол, Энэтхэгийн харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулж байгааг онцолж, цаашид хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр ойр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Монгол Улсын Сангийн яам

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн