fitness
  • 52 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 11 цагийн өмнө

Бүгд Найрамдах Чех Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Чех-Монголын Парламентын найрамдлын бүлэг олон намын төлөөлөл бүхий найман гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагджээ.


Парламентын найрамдлын бүлэг нь Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн сайн дурын саналаар байгуулагддаг бөгөөд Чех-Монголын Парламентын найрамдлын бүлгийн даргаар “АНО” хөдөлгөөнөөс нэр дэвшиж Храдец Кралове мужаас Парламентад гурав дахь удаагаа сонгогдсон Петр Садовский сонгогджээ.


Парламентын бүлгүүдийн үйл ажиллагааны зорилго нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллагуудын хувь нэмрийг оруулах, энэ чиглэлээр хамтран ажиллахад чиглэдэг юм.


Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Чехийн Парламентын бүлэгт долоон гишүүн харьяаллагддаг бөгөөд бүлгийн даргаар УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байна хэмээн Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн