Монгол үндэстний уламжлалт баяр Цагаан сарын битүүн мягмар гарагт тохиосон. Үүнтэй холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг 2026 оны хоёрдугаар сарын 28-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан.
Энэ шийдвэрийн дагуу энэ бямба гарагт буюу 2026 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр төрийн байгууллагууд ажиллана. Харин хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд дотоод зохион байгуулалтаараа шийдэх юм.