fitness
  • 66 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Үндэсний аудитын газраас “Туулын хурдны зам мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдал”-д хийх гүйцэтгэлийн аудитыг эхлүүлж,  өнөөдөр /2026.02.26/  нээлт хийлээ.

Аудитыг Үндэсний аудитын газрын Тусгай чиг үүргийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Баярсайхан нээж, аудитын талаар товч мэдээллийг өгч, хамрагдагч байгууллагуудад төлөвлөгөө, удирдамжийг танилцууллаа. 

Нээлтэд шалгагдагч болон хамрагдагч байгууллага болох Зам тээврийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ, “Туулын хурдны зам” ОНӨААТҮГ болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүд оролцов.

Аудитыг 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлүүлж,  тайланг 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн  дотор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Төрийн аудитын дээд байгууллага

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн