fitness
  • 59 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

54 настай малчин эмэгтэй гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ шөнө дунд согтуу явганаар гараад сураггүй алга болсныг онцгой байдлын алба хаагчид 4 цагийн дараа хээрээс эсэн мэнд олжээ. 

Тодруулбал, Увс аймаг, Давст сум Хандгайт багийн "Хүдэн" гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 165 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/  2026.03.11-ний өдрийн 03:10 цагийн орчим малчин А нь согтуугаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж, гэрээсээ явганаар гараад сураггүй алга болсон тухай дуудлагыг мөн өдрийн 05:46 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлэг,  Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан малчин А /54 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 07:36 цагт гэрээс нь зүүн урд зүгт 5 км-т “Шар толгой” гэдэг газраас хээрээс эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. 

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн