fitness
  • 39 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Ази тивийн хүнс, ундааны салбарын хамгийн том цугларалт болох 51 дэх удаагийн “FOODEX JAPAN 2026” олон улсын үзэсгэлэн Япон улсын Токио хотноо зохион байгуулагдаж байна.

Энэ удаагийн үзэсгэлэнд МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, Монгол улсын хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй 8 аж ахуйн нэгжийн 12 төлөөлөгч оролцож байна.

Монголын бизнес эрхлэгчид дэлхийн хүнсний салбарын шилдэг туршлагаас суралцах, инновац шингэсэн шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцах болон олон улсын үйлдвэрлэгчидтэй B2B уулзалтуудыг газар дээр нь хийж байна.

“FOODEX JAPAN 2026” үзэсгэлэн нь Монгол компаниудын хувьд шинэ зах зээлд нэвтрэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчидтай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны гэрээ байгуулах томоохон боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Тус үзэсгэлэн 3 дугаар сарын 13-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг олон улсын түвшинд сурталчлан таниулж, хүнсний технологийн шинэчлэл болон зах зээлийн чиг хандлагыг судлах зэрэг олон үйл ажиллагаанд оролцож байгаа юм. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн