fitness
  • 51 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хэргийн талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас тодрууллаа. 

Цахим сүлжээнд гарсан бичлэгтэй холбогдуулан нэр бүхий таван хүүхдийг насанд хүрээгүй хохирогчид тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж биед нь халдаж, хүч хэрэглэсэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Дээрх өсвөр насны хүүхдүүдээс нэг хүүхдэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас гэмт хэрэг гаргахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор “Ш...” ХХК-д прокурорын мэдэгдэл хүргүүлсний дагуу нэр бүхий компаниас хэрэг болсон худалдааны төвийн аваарын шатны хэсгийг битүүмжилж, хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хараа хяналттай болгосон талаар хариу өгсөн гэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн