fitness
  • 16 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай хурал өнөөдөр болсон. Хурлаар Улаанбаатар хотод барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгууд, хугацаандаа ашиглалтад орохгүй удаашралтай байгаа барилгын асуудлуудыг хэлэлцлээ. 

Нийслэлд боловсролын хүртээмжийг шийдэхийн тулд:  
2020-2024 онд
    - 114 цэцэрлэг
    - 45 сургуулийн барилгыг ашиглалтад оруулсан.
2025 онд
    - 19 цэцэрлэг
    - 7 сургууль 
    - 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
    - 2 спорт заал
    - Нийт 35 барилгыг ашиглалтад оруулсан.
2026-2028 онд 1,2 их наяд төгрөгийн өртөгтэй 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж байна. Үүнд: 
    - 53 цэцэрлэг
    - 67 сургууль
    - 16 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
    - 3 спорт заал

Төсвийн эх үүсвэрээр нь авч үзвэл: 
    - Улсын төсвөөр - 40 барилга
    - Нийслэлийн төсвөөр - 60 барилга
    - Дүүргийн төсвөөр - 16 барилга
    - АХБ-ны төслөөр - 22 барилга
    - Бусад эх үүсвэрээр - 3 барилга 

Энэ онд 67 барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Үүнд
    - 26 сургууль 
    - 29 цэцэрлэг
    - 9 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
    - 3 спорт заал
2026 оны эхний 3 сарын байдлаар: 
    - 4 сургууль 
    - 2 цэцэрлэг
    - 2 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор
    - 1 спорт заал 
    - Нийт 9 барилгыг ашиглалтад хүлээж аваад байна. 

Хугацаандаа ашиглалтад орж чадахгүй, удаашралтай байгаа 30+3 барилгын ажлыг Яам, Нийслэл, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэхээр 2023 оноос эхлэн ажлын хэсэг гарган ажилласан ба одоогоор:
    - 12 барилгын асуудлыг шийдвэрлэж ашиглалтад оруулсан
    - 11 барилгыг асуудлыг шийдвэрлэсэн тул барилгын явц хэвийн үргэлжилж байна.
    - 3 барилга шүүхийн маргаантай байна
    - 7 барилга хөрөнгө нэмэлтээр шаардлагатай байна.

Өнөөдрийн шуурхай хуралдаанаас хотын дарга Х.Нямбаатар сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эрчимжүүлэх, хугацаандаа ашиглалтад орохгүй удаашралтай байгаа барилгуудыг тусгайлан анхаарч ажиллах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өглөө. 

Нийслэлээс сүүлийн жилүүдэд боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлж ажиллаж байна. Тухайлбал: өнөөдрийн байдлаар Нийслэлд улсын төсвөөр сургууль, цэцэрлэгийн 40 барилгыг, орон нутгийн төсвөөр (нийслэл, дүүргийн төсөв) 74 барилгыг барьж байна.

Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн