Шадар сайд, Сангийн сайд нар 68/А62 дугаар тушаалыг өчигдөр (2026.03.18) гаргажээ.
Сайд нар Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн уг тушаалыг баталсан. Ингэхдээ “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн батлав.
Тус журамд:
- Аюулт үзэгдэл, ослын голомтод үүрэг гүйцэтгэж хүний амь нас аварсан тохиолдолд аварсан хүний тоогоор /85 хувь/;
- Буцалтгүй нэрвэгдэгч гаргасан тохиолдолд /105 хувь/;
- Гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэхээр агаарын хөлгөөс шүхэр болон десантаар буусан зааварлагч, шүхэрчин аврагч нарын буулт тутамд /44 хувь/;
- Гал түймрийн голомт, усны болон газрын гүнд тусгай зориулалтын хувцас хэрэглэлтэй үүрэг гүйцэтгэсэн тохиолдол /15 хувь/-ийн мөнгөн урамшуулал олгохоор тус тус тусгажээ.
Эх сурвалж: ОБЕГ