fitness
  • 81 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2025 оны А/616, А/480 дугаар хамтарсан тушаалаар “Согтууруулах ундааны шошго, анхааруулгын загварт тавигдах шаардлага”-ыг баталжээ. Согтууруулах ундааг ууснаар хэрэглэгчдэд үүсэх эрсдэл, сөрөг нөлөөний талаарх ойлголт өгөх, хэрэглээг хянахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэхүү шаардлагаар согтууруулах ундааны шошгод байрлуулах анхааруулгын агуулга, байршил, хэлбэр, хэмжээ, дүрслэлийн стандартыг тодорхойлсон байна.

Ерөнхий шаардлага:

Ерөнхий шаардлагаТайлбар
1Хэлний шаардлагаМонгол хэлээр эсхүл англи, орос хэлний аль нэгээр бичигдсэн,  бүрэн гүйцэт, үнэн зөв байх;
2Хэмжээний стандартАнхааруулга шошгын талбайн 25-аас доошгүй хувийг эзэлсэн байх;
3Харагдах байдалАнхааруулгыг тод өнгө, том фонтоор бичих;
4Ойлгомжтой байдалТодорхой, нэг мөр ойлгогдох утга санаатай, ойлгомжтой үг хэллэг бүхий өгүүлбэртэй, техникийн бус хэллэгтэй байх;
5Зураг тэмдэг ашиглахОлон улсад ойлгогдохуйц, тэмдэглэгээтэй байх;

Бичвэрийн агуулгын шаардлага:

ЧиглэлАгуулга
1Эрүүл мэндэд учрах эрсдэл“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны элэг, зүрх, тархинд сөргөөр нөлөөлнө.”
“Архи нь донтох аюултай.”
2Онцгой бүлэгт зориулсан хориг“Жирэмсэн үед согтууруулах ундаа хэрэглэх нь урагт хортой.”
“Хүүхэд, өсвөр насныханд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно.”
3Зан үйл, аюулгүй байдал“Согтууруулах ундаа хэрэглэсэн үед жолоо барихыг хориглоно.”
“Архидан согтуурах нь амь насанд аюултай.”
“Хэтрүүлэн хэрэглэх нь гэмт хэрэг, хүчирхийллийг бий болгож, хараат байдлыг үүсгэх эрсдэлтэй.”

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн