Парламентад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг пүрэв гарагт ээлжит бусаар хуралдсан ч асуудлыг намын Удирдах зөвлөлөөрөө эцэслэхээр болсон юм.
Дүрмээр Удирдах зөвлөлийн хурлыг намын ерөнхий нарийн бичгийн дарга зарлах учиртай. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа намын Удирдах зөвлөлийг ойрын хугацаанд хуралдуулахаа хэлсэн. Тэгвэл Удирдах зөвлөлийн хурлыг 10 цагт товлосон тухай эх сурвалж мэдээллээ.
МАН-ын Удирдах зөвлөлийн 39 гишүүнтэй.