fitness
  • 50 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

УИХ-ын чуулган хуралдахгүй хоёр долоо хоносон ч парламент дотроо асуудал шийдэгдэх гарцгүй гацаанд ороод буй энэ үед МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.  

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Удирдах зөвлөлд огцрох өргөдлөө өгчээ. Тэгэхээр УИХ-ын дарга эрх баригч намын даргын хувьд Ерөнхий сайдаар ажиллаж, УИХ-ын даргаар шинэ хүн томилох улс төрийн нүүдлийг эрх баригчид хийх хувилбар хамгийн биелэх боломжтой байна. 

Г.Занданшатар 2025 оны 6-р сарын 13-ны өдрөөс Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар ажиллаж буй бөгөөд есөн сарын дараа чөлөөлөгдөх гэж байна.

Засгийн газрын тухай хуульд, 

2.Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн 40-р зүйлд зааснаар тодорхойлогдоно. Засгийн газар огцорсон тохиолдолд шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тухайн Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.
4.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдсөн, огцорсон, түүнчлэн нас нөгчсөн тохиолдолд түүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно. Ерөнхий сайд чөлөөлөгдсөн, огцорсон, нас нөгчсөн тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно.
6.Ерөнхий сайдын бүрэн эрх биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсны улмаас чөлөөлөгдсөн, нас нөгчсөн үндэслэлээр хугацаанаасаа өмнө дуусгавар болсон тохиолдолд Ерөнхий сайдыг шинээр томилох хүртэл түүний үүргийг Шадар сайд гүйцэтгэнэ.
8.Бүрэлдэхүүнээрээ огцорсон Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүнийг дахин томилж болно.
22 дугаар зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх, огцрох үндэслэл
1.Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ Ерөнхий сайд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад тус тус өргөн мэдүүлж болно.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн