fitness
  • 53 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Энэ жил төллөвөл зохих 22.4 сая эх малаас 4.2 сая хээлтэгч мал төллөжээ. Улсын хэмжээнд 4.2 сая төл хүлээн авснаас 4.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна.

Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 32.6%, зүүн бүс 20.8%, төвийн бүс 29.4%, хангайн бүс 31.9 хувьтай үргэлжилж байгаа аж.

Харин улсын хэмжээнд 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт 186.9 мянган толгой мал зүй бусаар хорогджээ.

Мөн энэ онд улсын хэмжээнд:

  • 372.7 мянга га-д үр тариа,
  • 16.0 мянган га-д төмс,
  • 18.3 мянган га-д хүнсний ногоо,
  • 121.9 мянган га-д малын тэжээл,
  • 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.4 мянган га-д тариалалт хийх аж.  

Хаврын тариалалтаар 474.8 мянган тонн үр тариа, 180.6 мянган тонн төмс, 273.9 мянган тонн хүнсний ногоо, 287.0 мянган тонн малын тэжээл, 69.1 мянган тонн тосны ургамал хураан авах зорилт дэвшүүлжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн