fitness
  • 52 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно.

Тэмцээнд 19 орны 197 (эрэгтэй 108, эмэгтэй 89) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар, Н.Дагвасүрэн нарын удирдлага дор 18 тамирчин оролцох юм. 

Тэмцээний эрэгтэйчүүдийн

  • 60 кг-ын жинд Т.Түмэнжаргал,
  • 66 кг-д ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Ө.Жанцандорж,
  • 73 кг-д О.Уранбаяр,
  • 81 кг-д О.Шинэбаяр,
  • 90 кг-д А.Мөнх-Эрдэнэ,
  • -100 кг-д Ц.Ган-Эрдэнэ,
  • +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно. 

Харин эмэгтэйчүүдийн

  • 48 кг-ын жинд Ж.Анударь,
  • 52 кг-д М.Нандин-Эрдэнэ,
  • 57 кг-д Т.Ариунзаяа, М.Цэндбазар,
  • 63 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн,
  • 70 кг-д С.Лхагвадулам,
  • -78 кг-д О.Хүслэн, Ж.Урангоо,
  • +78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.  

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын баг тамирчдын анхны алтан медалийг олимпын наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Нармандах хүртэж байсан бол сүүлийн тэмцээнээс Монголын жүдочид дөрвөн медаль хүртжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн