fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчлан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг дөрөвдүгээр сарын 20-ны даваа гарагийн 10:00-16:00 цагт болно. 

Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар үзлэг хийж, зөвлөгөө өгөх бөгөөд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулна.

Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт болно.

Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны зохистой хослолыг сурталчлах замаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ энэ юм.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн