fitness
  • 53 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны зүгээс ажилтнуудын эрх ашгийг төлөөлж, эрчим хүчний салбарын ажилтнуудын цалинг нэмэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг нэн даруй шийдэхийг Улсын Их Хурал, Засгийн газраас шаардав. 

Тэд энэ сарын 16-нд Сүхбаатарын талбайд жагсаал  зохион байгууллаа. 

Тайван жагсаалд МЭХГУУ-н Үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүн байгууллагууд болох Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй эрчим хүчний салбарын компаниудаас гадна Ховд, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Дорноговь аймгуудаас нийт 17 анхан шатны хорооны 320 гаруй гишүүд зорин иржээ. 

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хамтын /тариф/-ын хэлэлцээрийн талууд Хамтын хэлэлцээрийн цалин хөлсний бүлгийг хэлэлцэх явцад ҮЭ-ийн талаас цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, цалин тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох зэрэг 12 заалт бүхий санал гаргажээ. 

Гэвч тохиролцоонд хүрээгүй тул тэмцлийн эцсийн шат болох ажил хаялтыг санаачлан зохион байгуулах хуулийн нөхцөл бүрдсэн гэв. Эрчим хүчний салбарын ажилтан бүр хатуу дүрэм журмын хүрээнд үүргээ ухамсарлаж, хариуцлагатай, тэвчээртэй, ямар ч тохиолдолд үүргээ гомдоллохгүйгээр гүйцэтгэж байна. 

Засгийн газар, Эрчим хүчний яамнаас цалин нэмэх, нийгмийн баталгааг хангахад шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг даруй шийдэхгүй бол ажил хаялт зохион байгуулахаас өөр аргагүй нөхцөл байдалд хүрнэ гэв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн