Сангийн сайд З.Мэндсайхан Сангийн яам болон харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж мэдээлэл сонслоо.
Энэ үеэр Монгол Улсын 2026 оны төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг бүрэн хангах, татварын орлогын гүйцэтгэлийг сайжруулах чиглэлээр арга хэмжээ авч ажиллахыг Гааль, Татварын ерөнхий газар болон Хилийн боомтын захиргаанд үүрэг болгожээ.
Тухайлбал татварын өр төлбөр үүсэхээс сэргийлэх зорилгоор
Түүнчлэн экспортын үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, үүнтэй холбогдуулан экспортлогч аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүн, түүний дотор нүүрс, зэсийн баяжмалын экспортыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, тээврийн зохицуулалтыг оновчтой болгохыг даалгав.
Мөн экспортын боомтууд дээрх гаалийн байцаагч нарыг 19:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалтыг хийхээс гадна гаалийн байгууллага болон Хил хамгаалах ерөнхий газрын цахим системийг холбож, гаалийн автомат бүрдүүлэлтийн систем, ухаалаг гарцын байгууламж, нүүрсний шинжилгээний лабораторийг Шивээхүрэн, Гашуунсухайт, Замын-Үүд, Ханги, Булган, Бичигт боомтод ашиглалтад оруулахыг тус тус үүрэг болгосон байна.