fitness
  • 77 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2 цагийн өмнө

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгээр нийт байгууллагын 70 орчим хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буйг Архивын ерөнхий газар мэдээллээ.


Тодруулбал, 5581 байгууллагаас 3809 буюу 68.28 хувь нь монгол бичгээр албан хэргээ хөтөлж буй ажээ“Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” тогтоол, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 онд баталсан. Мөн Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг 2021, Цахим гарын үсгийн тухай хуулийг 2022 онд тус тус батлан, өнгөрсөн онд улсын үзлэг зохион байгуулж, архив, Албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээҮзлэгийг энэ оны эхээр зарим байгууллагад үргэлжлүүлэхэд дундаж үнэлгээ нь 83.6 хувь гарчээ. Зарим байгууллага “бүрэн хангалттай”, “маш сайн” үнэлгээ авсан байна.


Манай улс 1970 оноос бичиг хэргийн хөтлөлт, архивын улсын үзлэг хийж эхэлсэн бөгөөд 1984, 1990, 1995, 2000 онд төрийн архивын ажилд, 2004, 2009, 2015, 2019 онд байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын үзлэг явуулсан байдаг.


Төрийн байгууллагын архив, бичиг хэргийн түвшинг тогтоох хууль, журам, стандартын хэрэгжилтийг шалгах, байгууллагын ажлыг үнэлэх, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилготой улсын үзлэг нь байгууллагын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, архив, бичиг хэргийн ажлыг стандартчилахзөрчлийг арилгах, сайжруулах, улсын хэмжээнд нэгдсэн үнэлгээ, бодлого боловсруулахад чухал нөлөөтэй билээ. 



Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн