fitness
  • 12 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Каннын олон улсын кино наадам 79 дэх удаагаа энэ сарын 12-23-ны өдрүүдэд Францын Канн хотод болж байна. Монголын Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл салбарын уран бүтээлчдийн хамт энэхүү наадамд оролцохоор явжээ.

Каннын кино наадмын маркетад Монголоос:

  • Найруулагч Б.Бадралмаа “Давс үүрсэн 40 жил” баримтат кино,
  • Продюсер Г.Мандах “Шар хөвийн зэрэглээ”
  • Продюсер З.Тэмүүжин “Шонхор”,
  • Продюсер Г.Түвшинсайхан “Тарвас”
  • Найруулагч Б.Тамир “Жинжийгийн төрсөн өдөр”
  • Продюсер Э.Тамир “Цасхан” анимейшн зэрэг уран бүтээлийг танилцуулсан байна.

Каннын олон улсын кино наадмын маркет буюу “Marche du Film” нь тус наадмын хүрээнд болдог кино үйлдвэрлэлийн бизнес арга хэмжээ юм. Үүгээр уран бүтээлчдэд киногоо худалдах, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт татах, шинэ төсөл танилцуулах боломжийг олгодог.

Сонирхуулахад, энэ жилийн Каннын наадмын өрсөлдөөнт хэсэгт 22 кино бүтээл байгаа бөгөөд Palme d'Or шагналын төлөө өрсөлдөж байна. Уран сайхны киноны шүүгчдийн зөвлөлийн даргаар Өмнөд Солонгосын найруулагч Park Chan-Wook ажиллаж байгаа. Тэрбээр 2004 онд "Old Boy" киногоороо Каннын наадмын Гран-При шагналыг хүртэж байв.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн