Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар:
Улаанбаатар марафон гүйлтийн өдөр 31 мэргэжилтнүүд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Суурин таван цэгт тусламж үйлчилгээний 18 хүнтэй баг ажиллана. Үүнд зүрх судасны эмч, гэмтлийн эмч, уламжлалтын, сэргээн засах эмч, сувилагч зэрэг мэргэжилтнүүд ажиллана.
Мөн эмч сувилагч жолоочийн бүрэлдэхүүнтэй явуулын таван цэг ажиллана. Энэ жил нийт 152 хүнтэй тусламж үйлчилгээ үзүүлнэ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ 21 км-т түлхүү шаардлагатай байдаг. Зөвхөн энэ зайд 24 мэргэжилтэн байна.
Ноднингийн марафоны үеэр эмнэлгийн тусламж авсан хүмүүсийн
Анхаарах зүйл:
Гараанаас гарахдаа хэт хурдлах, ус бага хэрэглэх, шинэ пүүз өмсөх, кофе хэрэглэх, өлөн гарах, барианд орсны дараа гэнэт зогсох, гэнэт суухаас зайлсхийгээрэй. Хэрэв та толгой эргэх, цээжээр өвдөх, амьсгал давчдах, орон зайн баримжаа алдах зэрэг шинж тэмдэг илэрвэл гүрийхгүйгээр тусламж үйлчилгээнд хандаарай.