МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт мэдээллийнхээ эхэнд АН эрх баригч МАН-тай хамтарна гэсэн хэвлэлүүдийг мэдээллийг няцааж, АН Засгийн газарт хамтрахгүй, тийм санал ирээгүй гэв.
Тэрбээр, Улаанбаатар хотын төсөв болон бонд, гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлж буй төслүүдэд шалгалт хийх ёстой. АН засаглаж байх 2015 онд Улаанбаатар хот 1 их наяд төгрөгийн төсөвтэй байсан бол одоо 5.8 их наяд болж бараг 6 дахин өссөн.
2025 онд НИТХ-аар баталсан 15 мега төсөл, нийт 24 мега төслийн нийт өртөг нь Монгол Улсын төсвийн зардалтай тэнцэж байна. Ийм том мега төслүүдийг хийж хэрэгжүүлэх санхүүгийн хүчин чадал байна уу. Эдгээр төслийг эрэмбэлж, үе шаттай хийх ёстой.
Нөгөө талаар энэ төслүүдийг хийж хэрэгжүүлэх мэргэшсэн компани, ажиллах хүчний нөөц бололцоо байгаа эсэхийг ярих ёстой. Энэ том төслүүдийн ард их хэмжээний авлига, хуулийн зөрчлүүд байгаа гэж улс төрийн намууд, мэргэжилтнүүд хэвлэлүүдээр ярьж байна. Улаанбаатар хотын утаа, түгжрэлийг шийдэх том төслүүдийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ санхүүжилт нь ил тод, шударга зарчмын дор явагдах ёстой.