fitness
  • 43 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Прокурорын байгууллага 2026 оны 6 дугаар сарын 08-наас 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 45,149 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргүүдээс зарим хэргийн мэдээллийг тодруулбал:

  • Э.Б нь 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон эрдэнэс буюу 1,604 грамм алтыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхэд; 
  • Б.А, Ц.Л нар нь бүлэглэн 2025 оны 9 дүгээр сараас 11 дүгээр сарын хугацаанд хохирогч нарын эмзэг байдлыг нь далимдуулан, айлган сүрдүүлж, заналхийлэн, биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор цахим орчинд “санхүү авна” гэх зар байршуулж, Нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээр тээвэрлэн бусдад биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах), Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд; 
  • Г.Н нь үргэлжилсэн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарын биеийг нь үнэлүүлж, ашиг олох зорилгоор бусдад зуучлан биеийг нь үнэлүүлж, худалдаалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Биеэ үнэлэхийг зохион байгуулах),  Эрүүгийн  хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1 дэх заалт (Хүн худалдаалах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Д.М, Г.М нар нь бүлэглэн нэр бүхий иргэнээс Бүгд Найрамдах Турк Улсаас хууль бусаар илгээсэн НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, матамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг 2026 оны 2 дугаар сарын 17-ны өдөр худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, хадгалсан, бусдад худалдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд;
  • Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтсан, дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай, "өвс" гэх хэрэглээний нэршилтэй олсны төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд;
  • Н.Б нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл дотор, гар цүнхэндээ хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн