Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга, Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.06.30/ мэдээлэл хийлээ.
Н.Номтойбаяр, Баяр наадмын нээлтийн бүх билетийг Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооноос тогтсон үнийн дагуу худалдаж байна. Үүнээс чөлөөлөгдөх ямар ч хүн байхгүй. Гагцхүү монголчууд бидний үндэсний соёл, уламжлал байдаг, гадны зочдодоо үнэ төлбөргүй урилга өгнө гэв.
Баяр наадмын нээлтийн тасалбарыг 2026.07.01-нээс Enaadam.mn, ticket.mn цахимаар сайтаар худалдана. Баяр наадмын нээлтийн тоглолтыг 7-сарын 11-ний 21.00 цагаас дахин тоглоно.
Цэнгэлдэх хүрээлэнгйн 11,12-ны өдрийн тасалбар 150 мянга, 7-р сарын 11-ний 21.00 цагийн тоглолтын тасалбар 50-80 мянган төгрөгийн үнэтэй байна гэв.