fitness
  • 470 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-02

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан сургамж, дүгнэлтийг танилцуулж, цаашид эх хүндэрч, эндэхээс сэргийлэх зорилгоор “Ураг орчмын шингэний бөглөрөл, умай, умайн хүзүүний урагдлын хүндрэлийн шалтгаант эхийн эндэгдэл” сэдэвт цахим хурлыг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
 Цахим хурлыг тус төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, АУ-ны доктор Ч.Мөнхбаяр удирдан, явууллаа. Хуралд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Багануур дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлэг, 21 аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч бүхий 453 эмч, мэргэжилтэн оролцлоо.



Цахим хурлаар ЭНЭҮТ II, Амгалан амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын эрүүл мэндийн төвийн эмч нар эхийн эндэгдлийн тохиолдлуудыг танилцуулж, ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн
эрчимт эмчилгээний зөвлөх, МУ-ын хүний гавьяат эмч С.Амармандах “Ураг орчмын шингэний бөглөрөл”, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, клиникийн профессор Ж.Энхтуяа “Умай, умайн хүзүүний урагдлын хүндрэлийн шалтгаант  эхийн эндэгдэл” сэдвээр онолын мэдээлэл хийлээ.  
ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Амармандах ураг орчмын шингэний бөглөрлийг эрт таньж, багийн тусламжийг чанартай үзүүлснээр эх, ургийн амь насыг аврах төдийгүй хожим илрэх хүндрэлээс сэргийлэх боломжтойг анхаарууллаа. Ураг орчмын шингэний бөглөрөл үүссэн үед үзүүлэх тусламжийн чанар, цаг хугацаа, үр дүнг тусгай шалгуураар үнэлэх нь дараагийн тохиолдлыг эмчлэхэд үнэтэй сургамж болохын зэрэгцээ эмч, сувилагч нар эхийн амь тэнссэн ноцтой хүнд үед шуурхай, оновчтой арга хэмжээ авч, зүрх, амьсгалын сэхээн амьдруулалтыг стандарт, удирдамжийн дагуу үзүүлэх нь зүйтэй. Ураг орчмын шингэний бөглөрөл үүсэх эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй, өвөрмөц сэргийлэлт байхгүй, гэнэт цочмог эхэлж эх, ургийн эндэгдэлд хүргэдэг гэж үздэг хэдий ч шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийг урьдчилан тооцоолж, сэргийлэх боломжтой хэмээн үздэг. Ураг орчмын шингэний бөглөрөлд хүргэх хүчин зүйлс, шалтгааныг тооцож, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж хэвших, тухайлбал төрөлт сэдээх, эрчимжүүлэх, эх барихын ямар нэг ажилбарыг заалт, удирдамж, стандартыг хатуу мөрдөж, хэвшүүлэх шаардлагатай байгааг зөвлөв.



ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Ж.Энхтуяа умайн урагдал үүсэж болзошгүй, өртөмтгий бүлгийн эхчүүдийг хяналтад эрт авах, жирэмсэн тээлгэх эсэхийг шийдэх (уйтан аарцаг, умайд мэс ажилбар хийлгэж байсан, том ураг, буруу байрлал, олон төрсөн, үр хөндөлтүүд г.м), өндөр өртөмтгий эхчүүдийг төрөхөөс 14 хоногийн өмнө хэвтүүлж, төрөлтийн төлөвлөгөөг зөв боловсруулах, умайн тулгарсан урагдлын шинж тэмдгийг аль болох эрт илрүүлэх, шаардлагагүй сэдээлт эрчимжүүлэлтийг хийхгүй байх, төрөлтийг хянуур болгоомжтой зөв удирдах, умайн урагдал нь зөвхөн умай агшаах эмээс хамааралтай бус, гистопатийн өөрчлөлттэй умайг дутуу үнэлснээс төрөлтийн үеийн бага хэмжээний гажуудлыг оношлоогүйгээс үүсдэг болохыг анхаарч, мэс заслын эмчилгээг цаг алдалгүй хийх, умай урагдах эрсдэлтэй эхийг төвлөрсөн төрөх газар төрүүлэх болон умайн хүзүүний ургадлаас сэргийлэхийн тулд төрөлтийн үед үзүүлэх тусламжийг сайжруулах, эхийн өгүүлэмжийг сайтар авах, бусад шинжилгээний үзүүлэлтийг нягталж үзэх шаардлагатайг анхаарууллаа.
ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч С.Амармандах тусламж үйлчилгээний чанарын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, тохирсон хариу арга хэмжээ авах, цус тогтоох арга хэмжээг зааврын дагуу авах, эмнэлэг доторх хяналтыг маш сайн хийх, онош тавилтад онцгой анхаарах, цус алдалтыг тогтоох төгс арга хэмжээг зөв авах, тохирсон цус, цусан бүтээгдэхүүнийг эрт сэлбэх, эх ноцтой хүндэрсэн тохиолдолд зүрх амьсгалын сэхээн амьдруулах арга хэмжээг зөв авч сурах, ажлын байрны давтан сургалт тогтмол хийх, эхийн ноцтой хүндрэлийг хэлэлцэж, гарсан зөвлөмж бүрийг сайтар хэрэгжүүлж, цаашид хэвшил болгох нь чухлыг дахин онцоллоо. Төгсгөлд цахим хуралд оролцогсдын асуултад хариулж, харилцан ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Бусад мэдээ

Монгол Улсын нийгмийн асуудлын шийдлийг Монгол, Японы багууд хайж олно

Монгол Улсын нийгмийн асуудлын шийдлийг Монгол, Японы багууд хайж олно

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас Монгол

73 мянган иргэний цалин 550 МЯНГАН ТӨГРӨГ болж өснө

73 мянган иргэний цалин 550 МЯНГАН ТӨГРӨГ болж өснө

Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг цаг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.