fitness
  • 36 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 1 цагийн өмнө

Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө,Туул голын сав газраар усархаг бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +18…+23 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +34...+39 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсэг, Хэрлэн голын хөндийгөөр +28...+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна. 

Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр.Өдөртөө +21...+23 градус дулаан байна. 

2026.07.30 өдрийн 08 цагийн байдлаар бороо орж байгаа аймаг сумд:

Цаг агаарын урьдчилсан мэдээлэлтэй холбоотойгоор Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэжээ. Үүнд, Усархаг борооны улмаас:

  • Үерийн аюултай бүс, голын эрэг, хуурай сайр жалгаар зорчихгүй байх
  • Аялал, зугаалга, ууланд гарах бол цаг агаарын мэдээллийг тогтмол шалгах
  • Тээврийн хэрэгслээр зорчихдоо хурдыг тохируулж, аюулгүй байдлаа хангах
  • Хүүхдийг гол, нуур, үерийн усны ойролцоо хараа хяналтгүй орхихгүй байх
  • Үерийн эрсдэлтэй бүсэд буудаллах, майхан барихаас татгалзах бөгөөд цаг агаарын аюултай үзэгдлийн мэдээ, сэрэмжлүүлгийг тухай бүрт хүлээн авч, өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангахыг зөвлөжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн