fitness
  • 12 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 19 цагийн өмнө

Цахилгаан автомашинд дугаарын хязгаарлалт хамаардаггүй. Тэгвэл өчигдөр (2026.07.30) Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаас цахилгаан автомашиныг зогсоолын төлбөрөөс чөлөөлөх боломж бүрдүүлэх тухай хэлэлцлээ.

Уг хэлэлцүүлэгт цахилгаан автомашин хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж байна.

Энэ онд хурдан цэнэглэх 80 станц барихаар төлөвлөсөн бөгөөд цэнэглэгч нь жолооч амархан хүрч очих цэгүүдэд буюу томоохон сүлжээ дэлгүүрийн дэргэд, хотын төв, захад тэнцүү  хуваарилах юм.

Нэг машиныг дунджаар 30-40 минутад түргэн цэнэглэгчээр цэнэглэнэ. 

Өчигдөр Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва  “COP-17” хурлаас өмнө Улаанбаатар хотод цахилгаан автомашины хурдан цэнэглэгч 40 станц байрлуулна” гэв.

Тэгвэл 2023 онд Зам тээврийн хөгжлийн яамнаас дараах мэдээллийг хийж байжээ.

· 2026 он гэхэд 20.000 цахилгаан автомашиныг хэрэглээнд нэвтрүүлнэ

· Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахилгаан автомашин цэнэглэх 1000 станц байгуулна

· Цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар, НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласан, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,

· Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгох юм байна.

· Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.

· Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана гэж байжээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Халиунаа Ганчулуун
Халиунаа Ганчулуун