НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд холбогдох эрүүгийн хариуцлагын шүүх хурал өнөөдөр боллоо.
Түүнийг эхнэрээ удаа дараа зодож, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, санаатайгаар биед нь гэмтэл учруулсан, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн, мөн эхнэрээ мөрдөж, мөшгөсөн зэрэг үйлдэлд гэм буруутайд тооцсон байна.
Өнгөрсөн долоо хоногт болсон гэм буруугийн шүүх хурлаар Б.Эрдэнэсүхийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагын шүүх хурлыг өнөөдөр товлосон юм. Улмаар шүүхээс түүнд 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноож шийдвэрлэжээ. Мөн гэм буруугийн шүүх хурлаар түүнийг 43.5 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан байна.