fitness
  • 57 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе” монгол хэлний олимпиадын шилдгүүдэд шагнал гардууллаа.

Олимпиад гурван үе шаттай зохион байгуулагдаж, эхний шатанд нийслэлийн 187 сургуулийн 92,376 сурагч анги, бүлгээрээ оролцжээ.

Үүнээс 3 дугаар ангийн 29,192, 4 дүгээр ангийн 31,865, 5 дугаар ангийн 31,319 сурагч тус тус оролцсон байна.

Хоёр, гуравдугаар шатнаас шалгарсан 85 бүлгийн анги удирдсан багшид “Эх хэлээрээ зөв сайхан бичигтэн анги” хүндэт батламж, өргөмжлөл гардуулжээ.

Тус олимпиадыг жил бүр зохион байгуулснаар бага ангийн сурагчдын эх хэлээрээ зөв, сайхан бичих чадвар 3.9-4.4 хувиар ахисан байна.


Эх сурвалж: Нийслэлийн боловсролын газар 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн