fitness
  • 96 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо. Энэхүү уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулсан байна.

Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын эх сурвалжийн мэдээлснээр хүүхдийн мөнгө, цалинтай ээжийн тэтгэмж, насны хишиг, алдарт эхийн одонгийн мөнгийг хоёрдугаар сарын 16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

Харин ахмад настнуудын тэтгэврийг хоёрдугаар сарын 12-нд олгох аж.

Сангийн сайд Б.Жавхлан гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг цагаан сар болох гэж буйтай уялдуулж хоёрдугаар сард урьдчилж олгоно гэдгээ мэдэгдэж байсан. Гуравдугаар сарын хүүхдийн мөнгийг урьдчилж олгох тов одоогоор тодорхой бус байна.

Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг ХНХЯ-наас санууллаа.

Бусад мэдээ

Авлигын улмаас хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн болон эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын эмчилгээнд зарцуулна

Авлигын улмаас хураагдсан хөрөнгийг эх хүүхдийн болон эрхтэн шилжүүлэн суулгах, хавдрын эмчилгээнд зарцуулна

ЗГ: Авлига, албан тушаалын хэргийн улмаас улсад хураагдсан, нөхөн төлүүлсэн хөрөнгийг эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хавдрын өвчлөлийг бууруулах, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын цар хүрээг тэлэхэд зарцуулна.

УЛАМЖЛАЛТЫН МЭРГЭШСЭН СУВИЛАГЧИД ЗАСЛЫН ГАРДАН ҮЙЛДЭЛ ХИЙЖ ҮЗҮҮЛЛЭЭ

УЛАМЖЛАЛТЫН МЭРГЭШСЭН СУВИЛАГЧИД ЗАСЛЫН ГАРДАН ҮЙЛДЭЛ ХИЙЖ ҮЗҮҮЛЛЭЭ

“Уламжлалт анагаах ухааны эмч нарын мэргэжил дээшлүүлэх эмнэл зүйн олон улсын сургалт” 10 дах өдрөө

Ариунзул С.
Ариунзул С.