Монгол Улсын 11 аймгийн 28 монгол эмэгтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсад нарны зай хураагуур, батарей болон сүлжээнээс гадуурх технологийн гурван сарын сургалтад хамрагдаад иржээ.
Тодруулбал, эрчим хүчний хомсдолыг арилгах, цэвэр, тогтвортой ногоон эрчим хүч үйлдвэрлэхэд нарны эрчим хүчийг ашиглах үндсэн сургалтыг Энэтхэгийн Элчин Сайдын Яам, Энэтхэгийн ГХЯ-ны Хөгжлийн түншлэлийн тусламжийн хэлтэс (DPA) хамтран тусгай бүлгийн сургалтын хөтөлбөрүүдэд Монголын орон нутгийн эмэгтэйчүүдийг хамруулсан байна. Тэднийг өчигдөр /02.02/ Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх хүлээн авч уулзсан юм.
Энэтхэгийн Шинэ болон сэргээгдэх эрчим хүчний яамны харьяанд байдаг Нарны эрчим хүчний үндэсний хүрээлэн (NISE) нь сэргээгдэх эрчим хүчний төрөл бүрийн чиглэлээр олон улсын сургалтын хөтөлбөрүүдийг явуулж байна. Нарны эрчим хүчний талаарх энэхүү мэдлэг, технологийг Монгол Улсын оролцогчид цаашид хөгжүүлэх, Монголд хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой. Нөгөөтээгүүр Монгол жилд нартай байдаг олон хоногтой орнуудын гэдгээрээ давуу талтай.
Монгол дунджаар 300 гаруй хоног нартай байдаг гэдгээрээ давуу талтай орон билээ.
“Нэг нар-нэг дэлхий-нэг сүлжээ” ногоон санаачилгын дагуу нарны эрчим хүч нь эрчим хүчний хамгийн чухал эх үүсвэр болж байна.
Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бидний анхаарлыг хандуулж, нүүрстөрөгчийн ялгаруулалтыг дэмжихийн тулд нарны сэргээгдэх эрчим хүчийг тогтмол ашиглах нь энэ дэлхийд дасан зохицох нэн чухал шаардлагуудын нэг юм.
Иймд орон нутаг дахь эмэгтэйчүүдийг хөдөө тосгон, хот суурин газруудад сургах зорилгыг харгалзан, энгийн дээвэр дээр нарны суурилуулалт, LED угсралт, нарны ус шахах систем зэрэг хөдөө орон нутгийн хэрэглээг ашиглан сүлжээнээс гадуур нарны эрчим хүчний технологид эмэгтэйчүүдийг сургах зорилгоор гурван сарын хугацаатай хөтөлбөр боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэйчүүдийг хувиараа бизнес эрхлэх, Entrepreneurs болгох зорилгоор сургадаг байна.
Хөтөлбөрийг практик үйл ажиллагаа, диаграмм, гарын авлагын хамт хэрэгжүүлсэн ба эдгээр боломжит “Нарны Ээжүүд”-ийн суурь боловсролын байдлыг харгалзан үзээд уг хөтөлбөрт англи хэлээр ярьдаг дөрвөн эмэгтэйг багтаасан нь бүхэл бүлгийг сурах явцыг илүү сайжруулж өгснөөрөө давуу болсон гэв.
Хөтөлбөрийн талаар БНЭУ-ын Элчин Сайд М.П.Сингх:
Монгол дунджаар 300 гаруй хоног нартай байдаг гэдгээрээ давуу талтай орон билээ. Хүн ам сийрэг суурьшсан байдгийг харгалзан “Нэг нар-нэг дэлхий-нэг сүлжээ” ногоон санаачилгыг дэмжин Уур амьсгалын өөрчлөлтийн сорилтыг бууруулах, сэргээгдэх нарны эрчим хүчийг оновчтой ашиглах замаар нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулах зорилгоор тус ЭСЯ-наас Монгол Улсын 11 аймгаас ирсэн эдгээр эко 28 эмэгтэйчүүдийг Энэтхэгийн Наны Эрчим хүчний Үндэсний хүрээлэнд гурван сарын эрчимжүүлсэн сургалтад хамрууллаа.
Нарны эрчим хүчний технологийн олон улсын сургалтын хөтөлбөрийг Монголын хөдөөгийн эмэгтэйчүүдэд зориулсан бөгөөд эдгээр Монгол эмэгтэйчүүд нь улс орныхоо иргэдэд үлгэр дуурайлал, иргэний манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байхын зэрэгцээ "Ядуурал", "Жендэрийн тэгш байдал", "Боломжийн үнэтэй, цэвэр эрчим хүч" зэрэг Тогтвортой хөгжлийн хэд хэдэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.
"УСЫГ НЬ ШАХАХАД ШАТАХУУН ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН ХУДАГТ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАХ БОЛОМЖТОЙ"
Дундговь аймгаас суралцаж төгссөн Э.Бямбасүрэн:
Энэтхэгт гурван сар суралцах хугацаандаа англи хэлний мэдлэгээ сайжруулахаас гадна Монгол оронд маань ашиглах боломжтой эрчим хүчний нөөц бололцоо ямар их байгааг олж мэдсэн. Сургалтын үеэр хиймэл дагуулаас авсан зургийг дэлгэцээр харуулахад Монгол орны хэсэгт улаарч ягаарсан дүр зурагтай буюу нарны эрчим хүч маш их байгааг бидэнд харуулж байсан. Тиймээс тэдгээрийг эрчим хүчинд ашиглах, цаашлаад ажил хэрэг болгоход төр засгаас дэмжиж өгвөл үр дүнтэй хэрэгжих юм байна гэж бодсон. Энэтхэг улс Сэргээгдэх эрчим хүчний яамтай юм билээ. Мэдээж өөрийн сурч мэдсэн зүйлсээ, аймаг сумддаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Жишээ нь манай сумын худгийн усыг шахахдаа помп ашигладаг ба энэ нь шатахуунаар ажилладаг. Үүнийг нарны эрчим хүч ашиглан ажиллуулах боломжтой. Ингэснээр шатахуун, эдийн засаг, цаг хугацааны хувьд ч хэмнэлттэй юм. Үүнийг мэдээж хамтын хүчээр хийх боломжтой ба нэг удаагийн төсвийн дэмжлэгээр насан туршийн хэрэглээг бий болгох юм.
Элчин сайд мэдээллийн төгсгөлд Энэтхэгт бакалавр, магистр, докторын зэрэгт 40 хүн шалгаруулах 2023-2024 оны ICCR бүрэн тэтгэлгийн бүртгэл нээгдсэн талаар хэллээ. Энэ сарын 20-ноос өмнө цахимаар өгөх боломжтой ба сонгогдсон эсэх мэдээллийг долдугаар сард зарлах юм байна. Мөн 2023 оны гуравдугаар сард 300 орчим чиглэлээр 200 гаруй богино болон дунд хугацааны мэргэжил дээшлүүлэх ITEC тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлсэн юм.