fitness
  • 387 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-10

Байгаль эх дэлхийдээ хайртай хүүхэд, залууст зориулсан JUNIOR RANGERS буюу “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөр 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.

Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй “Өсвөрийн байгаль хамгаалагч 2023” хөтөлбөрт сонгон шалгарсан оролцогчид байгаль орчинд тулгамдаж буй асуудлуудыг интерактив, практикт суурилсан хичээлүүдээр дамжуулан судалж, багаараа бичил төсөл хэрэгжүүлснээр төрөл бүрийн ур чадварт суралцаж, ногоон дэлхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулах юм.

Энэ удаагийн хөтөлбөр 2023 оны гуравдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 3 сарын турш Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд Ням гарагийн өглөө бүр явагдана. Зарим өдрүүдэд шувуу ажиглах, музейн боловсролын хөтөлбөрт хамрагдах, мэргэжил сонголт зэрэг сургалтын хөтөлбөрөөс шалтгаалан өөр өөр газар хичээл явагдах бөгөөд үүнийг тухайн үед нь хөтөлбөрт тэнцсэн оролцогчдод мэдэгдэх болно.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Уур амьсгалын өөрчлөлт
  • Ус, хөрс, агаарын бохирдол
  • Ховордсон амьтад
  • Хог хаягдал зэрэг сэдвийг судлахаас гадна салбар салбарын мэргэжилтнүүдээс суралцан, багаар хамтран ажиллах боломж нээгдэх болно. Уг хөтөлбөр өөрийгөө хөгжүүлэх, нийгэм, байгаль орчиндоо эерэг нөлөө үзүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ЕБС-ийн 12-16 настай сурагчдад нээлттэй.

Дараах холбоосоор орж бүртгүүлээрэй https://forms.gle/GnmdD78yd5HET8rQ8

Өргөдлийг 2023 оны хоёрдугаар сарын 19-ны 23:59 цагаас өмнө хүлээн авна.

May be an image of text that says 'JUNIOR RANGERS MONGOLIA эргедел илгээх: эргедлийг маягтыг 2023 оны 2-p сарын 19-ний дотор хулээн авна. эргедлийг хулээн авах холбоос: RANGER MONGOLIA'

May be an image of text

May be an image of text that says 'JUNIOR RANGERS MONGOLIA хетелберт хамрагдсанаар: байгаль орчин экологийн талаар мэдлэгтэй болно тесел хэрэгжуулэх туршлагатай болно Soft skills буюу "зеелен yp чадвар" -aa хегжуулнэ салбар салбарын мэргэжилтнуудтэй танилцаж, хурээллээ тэлнэ нуб-ын нийгэмлэгийн осверийн байгаль хамгаалагчдын сулжээнд нэгдэнэ сертификат авна'

Бусад мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээр сурах залуусыг ИЛ ТОД сонгон шалгаруулна

Боловсролын зээлийн сангийн зээлээр сурах залуусыг ИЛ ТОД сонгон шалгаруулна

Боловсролын зээлийн сангийн зээлээр дэлхийн шилдэг 50 их сургуульд /топ 50/ бакалаврын түвшинд сурал

Нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл хийж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт усны тоо бүртгэл хийж байна

БОАЖЯ-наас нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн болон дүүргүүдийн Байг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.