fitness
  • 285 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-16

Улсын хоёрдугаар төв эмнэлэг хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийг шинээр нээж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Тус эмнэлэг нь хавдрын болон ерөнхий мэс засал, бүх төрлийн эмчилгээ, оношилгоог үзүүлж байгаа лавлагаа шатлалын төв эмнэлэг болсон. Энэ хүрээнд улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах зорилгоор хавдрын хэд хэдэн төрлийн мэс заслыг хийхийн зэрэгцээ өнөөдөр хавдрын хими эмчилгээний шинэ тасгаа нээж, өвдөлт намдаах нэгжийг тус тус ашиглалтад оруулсан байна.

УХТЭ нь хавдрын химийн эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэж байгаа юм. Тус эмнэлэг элэг, цөс, нойр булчирхай, ходоод, яс, мэдрэл, эмэгтэйчүүд, бөөрний хавдрын мэс заслыг дурангийн болон нээлттэй мэс заслын аргаар амжилттай хийж байна.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГТАЙ БОЛОХ, БАЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

Арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган:

“2023 он гарсаар манай эмнэлгийн үйл ажиллагаа өргөжин тэлж байна. Бид энэ оны эхний хоёр сарын байдлаар шинэ хоёр нэгж буюу хавдрын химийн эмчилгээ болон өвдөлт намдаах нэгжийн  үйл ажиллагааг эхлүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын "Алсын хараа-2050" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт зонхилон тохиолдож байгаа өвчлөлүүдийг бууруулах, хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд манай эмнэлэг манлайлж оролцож байна.

skip-share

Хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна.

Иргэдэд зонхилон тохиолдож буй таван хавдар буюу элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нь Монгол Улсад төдийгүй дэлхийд дээгүүр бичигдэж байна. Улсын хэмжээнд хавдрын тусламж, үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг төв бол Хавдар Судлалын Үндэсний төв бөгөөд тус эмнэлгийн ачааллыг бууруулах хэрэгцээ зайлшгүй бидэнд тулгараад байсан. Тийм учраас УХТЭ “Мон 8” төслийн хүрээнд баригдсан хамгийн сүүлийн үеийн технологитой, эмнэл зүйн шаардлага хангасан Үндэсний оношилгоо, эмчилгээний төвдөө хавдрын өвчлөлийг бууруулах, хүлээгдэл чирэгдлийг багасгах зорилгоор "Химийн эмчилгээний кабинет"-ийг нээж байна.

2022 оны 12 дугаар сард УХТЭ нь УНТЭ, ХСҮТ-тэй хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, хавдрын тусламж, үйлчилгээг төв эмнэлгүүдэд хийх боломжийг бүрдүүлэх, эмч, мэргэжилтнүүдээ сургах тал дээр хамтарч ажиллахаар болсон. Үүний хүрээнд хими эмчилгээний нэгжид ажиллах эмч, сувилагч, эм зүйч, эм найруулагч нарыг ХСҮТ дээр бэлтгэсэн.

Хавдрын тусламж, үйлчилгээг иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр үзүүлэхийн тулд хими эмчилгээг хийх зайлшгүй шаардлагатай байсан. Нөгөөтээгүүр бид хүлээгдэл чирэгдэл ихтэй байгаа эмнэлгүүдээс өвчтөн авчирч өөрийнхөө эмнэлэг дээр эмчлэх боломж бүрдэж байна. Цаашид нэгжүүдийг тасгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулах, бай эмчилгээг үйлчилгээндээ нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна” гэдгийг онцлов.

ХИМИ ЭМЧИЛГЭЭНИЙ  НЭГЖ НЬ САРД 100-120 ХҮН ХҮЛЭЭН АВАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭХЛҮҮЛСЭН

УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан:

skip-share

Өдрийн хавдрын хими эмчилгээний  нэгж таван ортой үйл ажиллагааг явуулж байна. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай.

"Манай эмнэлэг 2021 оноос эхлэн хавдрын амбулаторийн кабинетыг байгуулж, иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хавдрын хими эмчилгээний нэгжийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж, 2023 оны нэгдүгээр улирлаас өдрийн хими эмчилгээний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн хавдрын хими эмчилгээний  нэгж таван ортой үйл ажиллагааг явуулж байна. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ онд хэвтэн хими эмчилгээ болон бай эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

ӨВДӨЛТ НАМДААХ ТАСАГ БАЙГУУЛАГДСАНААР ӨНГӨРСӨН ХОЁР САРЫН ХУГАЦААНД 1000 ГАРУЙ ИРГЭДЭД ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭЭД БАЙНА

УХТЭ-ийн мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасгийн зөвлөх зэргийн эмч Ш.Энхтүвшин:

“Манай эмнэлэгт  мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаах тасаг байгуулагдаж,  харьяалал харгалзахгүйгээр  дүүрэг болон орон нутгийн иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Мөн өвдөг, нуруу, мөрний өвдөлт болон мэс заслын дараах үргэлжилсэн өвдөлт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүдийг эмчилж байна. Дээрээс нь нурууны янз бүрийн архаг өвдөлтүүдийг оношилж, рентген хяналтын доор тарилга эмчилгээгээр өвчин намдаах, үрэвсэл дарах эмчилгээгээр бүрэн эмчилж байна.

Түүнчлэн өвдөгний "жийргэвч" гэж нэрлэгдээд байгаа төмөр титан хэлбэрээр солигдоод байгаа жийргэвчийг орлуулах шингэн хэлбэрээр зөөлөвч болгон хийдэг Япон, Солонгост үйлдвэрлэсэн эмийн бодисоор эмчилж байгаа. Бид үйл ажиллагааг эхлүүлсэн хоёр сарын хугацаанд нийт 1000 гаруй иргэдэд үйлчилсэн. Эндээс харахад архаг өвдөлттэй хүмүүс өвдөлт намдаах үйлчилгээг авах нэн хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.

УХТЭ хавдрын мэс засал болон судсан дотуурх оношилгоо эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр үндсэн тусламж, үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 2021 онд 400 гаруй хавдрын мэс засал,  2022 оны 8-р сарын байдлаар 660 орчим мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн 2022 оноос хойш зонхилон тохиолдож байгаа хавдар ялангуяа элэгний хавдрыг ангиографын аргаар эмчлэх тусламж, үйлчилгээг нийт 1500 орчим иргэнд үзүүлээд байгаа юм" гэлээ.

УХТЭ-ийн Хавдрын хими эмчилгээний эмч Т.Урансайхан:

"Манай эмнэлэг 2021 оноос эхлэн хавдрын амбулаторийн кабинетыг байгуулж, иргэдэд тусламж, үйлчилгээг үзүүлж байна. 2022 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн хавдрын хими эмчилгээний нэгжийг байгуулахаар бэлтгэл ажил хангагдаж, 2023 оны нэгдүгээр улирлаас өдрийн хими эмчилгээний кабинет үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Өдрийн хавдрын хими эмчилгээний  нэгж таван ортой үйл ажиллагааг явуулж байна. Сард 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ онд хэвтэн хими эмчилгээ болон бай эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна" гэв.

Эх сурвалж: Улсын хоёрдугаар төв эмнэлэг

Бусад мэдээ

Энэ сарын 31-нд "ЦАХИМ ГААЛЬ" өдөрлөг зохион байгуулна

Энэ сарын 31-нд "ЦАХИМ ГААЛЬ" өдөрлөг зохион байгуулна

Гаалийн байгууллагаас ААН, иргэдэд зориулсан “Цахим гааль өдөрлөг” зохион байгуулж буй талаар болон

Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг гурван жилийн хугацаанд 11.2 ИХ НАЯД төгрөг зарцуулжээ

Монгол Улс КОВИД-19 цар тахлын эсрэг гурван жилийн хугацаанд 11.2 ИХ НАЯД төгрөг зарцуулжээ

Үндэсний аудитын газраас КОВИД-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүү

Ариунзул С.
Ариунзул С.