fitness
  • 313 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-20

Өнөө  маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -26...-28 градус, бусад хэсгээр -19...-21 градус, өдөртөө     -3...-5 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -7...-9 градус хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орно.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 2-7 метр, говь, талын нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар   -26...-31 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8...-13 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -14...-19 градус, бусад нутгаар -19...-24 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -19...-24 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -13...-18 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 0...-5 градус, бусад нутгаар -6...-11 градус хүйтэн байна.

2023 оны 02 дугаар сарын 21-нээс 02 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 21-нд Хэнтийн уулархаг нутгаар,
  • 22-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас,
  • 23-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 24-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.

Салхи 22-нд говь, талын нутгаар, 23-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө:

  • Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -30...-35 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -24...-29 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3...-8 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр -10...-15 градус,
  • бусад нутгаар -17...-22 градус,

Өдөртөө:

  • Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -16...-21 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Орхон, Ерөө голын хөндийгөөр -7...-12 градус хүйтэн,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +5...+10 градус дулаан,
  • Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсгээр 0...+5 градус,
  • бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

Цаг агаарын дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Бусад мэдээ

Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцсийн автобусны зогсоолыг тохижуулна

Нисэх, Баянхошуу, Нарангийн гол, Шар хадны эцсийн автобусны зогсоолыг тохижуулна

Улаанбаатар хотын хэмжээнд автобусны нэг эцсийн буудлаас 3-4 чиглэлийн автобусны 50 гаруй жолооч бол

Ж.Ганбаатар: Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу дамлан зарах зориулалттай дизель түлш гаргахыг хориглолоо

Ж.Ганбаатар: Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу дамлан зарах зориулалттай дизель түлш гаргахыг хориглолоо

Шатахууны хомсдол үүсэж, иргэд шөнө дөл болтол дугаарлан байж, авч байна. Шатахууны нөхцөл байдлын т

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.