fitness
  • 419 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-28

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа бөгөөд МҮЭ-ийн холбоо энэ ялгаварлан гадуурхлыг арилгахаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон зарим тулгамдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна

МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

- Бага дунд орлоготой залуу гэр бүл орон сууц авах нь үнэхээр хүнд, бэрхшээлтэй болсон. Хотын төвийн байрууд метр квадрат нь 5-6 сая, хотоос зайдуу нь 2-3 сая төгрөг байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх цаг болсон. Цагийн хөлс 1 ам.доллар байна. Үүнийг жил бүр нэмж 1,5 ам. доллар гэх мэтээр өсгөх саналыг бид тавьж байсан. БНСУ-ын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ цагт 7 ам.доллар байдаг. Тиймдээ ч хөдөлмөр эрхлэх насныхан гадагшаа явж ажил хийж байна. Ажил хийх хүн олдохгүй байгаагаа халамж хавтгайрсантай холбож болохгүй.

Гурван ам бүлтэй айл сард 1,6 сая төгрөгтэй байснаар наад захын хүнсний хэрэгцээгээ хангана. Гэтэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ  550 мянган төгрөг байгаа  нь өөрөөсөө гадна үр хүүхдээ ч тэжээх боломжгүй мөнгөн дүн. Нэг хүн багадаа 620 мянган төгрөгтэй байж л өөрийн хэрэглээг арай ядан хангана.

Нүүрсний хулгайн шалгалтын асуудалд хойрго байна. Эрдэнэс Таван толгой ХК-ийн хувьцааг ард иргэддээ олгох шаардлага маш их ирж байгаа ба МҮЭХ ч үүнийг дэмжиж байна. Хувьцааны ногдол ашгаас тогтмол хүртэж, ард түмэн ч хяналт тавьдаг тогтолцоо руу шилжмээр байна. 2024 он хүртэл төмөр зам барихад зарцуулсан, өр зээлтэй гэдэг шалтгаан хэлж хувьцааны ашиг өгөхгүй байна. Бид өрийн дарамтын хэмжээгээр Шри Ланка улсын дараа орж байна. Маш их зээл аваад ирээдүйд сонгуулийн дараа төлнө гэдэг байдлаар хойш тавьсаар цалин хөлс, нийгмийн хамгаалал нь буурч байна.

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ

ҮЙЛ ЯВДАЛ: ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ялалт плаза төвд09:00 цагт “Монголын Мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын нэг

Иргэдээ яаж тонон, дээрэмдэж байгааг автобусны асуудлаас харж болно

Иргэдээ яаж тонон, дээрэмдэж байгааг автобусны асуудлаас харж болно

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “АН улстөрөө хийх гэж ажил хүндрүүлж байна гэх юм. Бид бол улстөрчид. УИХ д

Ариунзул С.
Ариунзул С.