fitness
  • 62 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-01

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ  “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 3-р сарын 4, 5-ний өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна.

Энэ жилийн “Бүргэдийн баяр-2023” наадмын Ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор, Монголын бүргэдчид холбоо ажиллаж байгаа бол Хамтран зохион байгуулагчаар Казак шувуулахуйн холбоо, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын шувуулахуйн холбоо Дэмжигч байгууллагаар Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Баян-Өлгий аймгийн Соёл урлагийн газар, Бүргэд хамгаалалтын алба, Хушхан брэнд ажиллаж байгаа юм.

“Бүргэдийн баяр-2023” наадмын тасалбарын үнэ 15000 төгрөг

Тасалбар худалдаалах цэгүүд:

-Хан-Уул дүүргийн 8-р хороо Жаргалантын ам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолбор УТАС:99101727

Ticket.mn-ээс захиалах:https://www.ticket.mn/event/1471/

Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг.

Бүргэдээр ан хийх уламжлал Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж ирсэн.

Энэхүү уламжлалыг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгэсэн.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоён гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсан орж ирдэг. 

Уламжлалт зан заншлыг хадгалсан байдал, өнгө дизайн зэрэг бүх элементийг нарийн шалгаж хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтой шилдэг бүргэдчинийг шалгаруулдаг билээ.

Бусад мэдээ

Судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллалаа

Судсан дотуурх мэс заслын төрөлжсөн мэргэшлийн баг Дорнод аймагт ажиллалаа

2022 оны 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд Улсын I, II, III төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй судсан дотуурх мэс заслын мэргэшлийн үндэсний баг Дорнод аймгийн БОЭТ-д томилолтоор ажилласан бөгөөд тус эмнэлгээс тархи, зүрх судасны судсан дотуурх мэс заслын чиглэлээр тус эмнэлгийн Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгийн их эмч Р.Ганбаатар, Ц.Дамдинсүрэн нар үндэсний багт амжилттай ажиллаад ирлээ.

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх “Харвардын их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн бүртгэл эхэллээ

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэж байх ёстойг цар тахал бидэнд харуулс

Ариунзул С.
Ариунзул С.