fitness
  • 110 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16

Гадаадын иргэн, харьяатын газраас хуурамч визийн зөвшөөрөл ашигласан гадаадын иргэнийг энэ сарын 14-ны өдөр албадан гаргажээ.

Тодруулбал, Монгол Улсын иргэн С, Т нар нь визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдэж, гадаадын иргэнийг урьсан асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа явуулж, Филиппин Улсын нэр бүхий иргэнийг Монгол Улсад 5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргалаа.

Харин визийн зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн Монгол Улсын иргэн С, Т нарын гэмт хэргийн шинжтэй үйлдлийг холбогдох хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар ажиллаж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь визийн зөвшөөрөл буюу гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг олон улсын хилийн боомт болон Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад нэгдсэн байдлаар хүргүүлж, тогтмол хяналт тавьж ажилладаг. Иймд тухайн баримт бичгийг хуурамчаар үйлдэх боломжгүй тул гадаадын иргэд, түүнийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллагууд хууль тогтоомжийг чандлан мөрдөж, аливаа хууль бус үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар

Бусад мэдээ

Х.Нямбаатар: Хүнийг цагдан хорилгүйгээр цахим бугуйвч зүүлгэж хэргийг шалгадаг болно

Х.Нямбаатар: Хүнийг цагдан хорилгүйгээр цахим бугуйвч зүүлгэж хэргийг шалгадаг болно

Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах статистикийг Хууль зүйн сайд танилцуулав.Сайд Х.Нямбаатар "2022 онд я

Манай улсын эрүүл мэндийн байгууллагад 13,983 их эмч ажиллаж байна

Манай улсын эрүүл мэндийн байгууллагад 13,983 их эмч ажиллаж байна

"Дэлхийн эмч нарын өдөр" өнөөдөр тохиож байна. Манай улсад одоогийн байдлаар 13,983 их эмч эрүүл мэн

Ариунзул С.
Ариунзул С.