fitness
  • 396 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Захиргаа, Аж ахуй, хангамж үйлчилгээний албанаас Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг шинэчлэн засварлаж, тохижуулан ашиглалтад хүлээлгэн өглөө.



Тус тасагт эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн, сахиурт зориулсан өрөөний зай талбайг нэмж, агаар сэлгэлтийг сайжруулсан бөгөөд сахиурууд ар гэрийхэнтэйгээ харилцах эргэлтийн цонх, хаалганаас гадна эмчлэгч эмчтэй харилцах хаалга, ариун цэврийн өрөө бүхий стандарт шаардлага хангасан аюулгүй орчныг бүрдүүлсэн байна.  
Эрчимт эмчилгээний тасгийн сахиурын өрөөг засаж тохижуулснаар үйлчлүүлэгч, түүний ар гэрийнхэн, сахиур болон эмч, эмнэлгийн ажилтан хоорондын мэдээлэл солилцох эргэх холбоог нэмэгдүүлж нээлттэй, шуурхай ажиллах боломж бүрдэж буй юм.
Түүнээс гадна Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчдийн ар гэрийнхэн болон сахиурууд эмнэлгийн нийтийн эзэмшлийн талбайд байрлаж,  дотоод орчны эрүүл ахуйн халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж байсан асуудлууд ийнхүү шийдвэрлэгдлээ.

Бусад мэдээ

Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ

Д.Отгонжаргал: Нүүрсэн яндангүй автомашинаас 270 гаруй төрлийн хорт бодис ялгардаг тул яндангийн шүүлтүүрийг ХИЛЭЭР гаргахыг хориглох санал хүргүүлнэ

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газраас “Авто машины нүүрсэн яндангаас ялгарч буй бохирдол, орчны аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө гэжээ

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад өгнө гэжээ

Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатарын

Ариунзул С.
Ариунзул С.