fitness
  • 600 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-16

Нийслэлийн хэмжээнд хаягийн системийг 2018 онд гүйцэтгэсэн боловч ашиглах боломжгүй нөхцөл байдал үүсжээ. Учир нь зарим мэдээлэлд алдаа гарсан болон 2018 оноос хойш шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.

Иймд судалгаа, тодруулалтын ажлыг гүйцэтгэх, зураглаагүй гудамжийг шинээр зураглах, шинээр зурагласан гудамжны эхлэл, төгсгөлийг тодорхойлох, нэгж талбарын орц, гарцыг шалгах, засварлах, хаягийн мэдээллийн системд өгөгдөл, мэдээллийг засварлах шаардлагатай байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 457 мянган нэгж талбар байгаагаас хаягийн системд холбогдсон нь 219 мянга байгаа бол 50 гаруй хувь буюу 238 мянга нь холбогдоогүй байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Ж.Гал "Хаягжуулалт нийслэлийн хэмжээнд тулгамдсан асуудал. Үүнээс болж хаяг олддоггүй, түргэн, тусламжийн машин явахад, цахимаар үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг. Хаягжуулалтын мэдээллийн сан үүсгэх ажил удаан хугацаанд зогсонги байдалтай байна.

Асуудал нийслэлд байгаа гэх ойлголт байдаг. Үнэндээ нийслэлд биш, анхнаасаа ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй. Иймээс энэ бүхний засах шаардлага үүссэн" гэдгийг онцлов.

Цаашид гудамж, замын мэдээллийг бүрэн бүтэн зурагласан эсэхийг тодорхойлж, дутуу зурагласан гудамж, замыг зураглах, алдаатай дугаарласан гудамжны нэрийг шалгах, засварлах, гудамжны эхлэл, төгсгөлийн цэгийг тодорхойлох шаардлагатайг хэлж байв.

Эх сурвалж: НЗДТГ

Бусад мэдээ

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 22--26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг т

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын хуралдаанаар хил хэсэгчлэн хаах асуудлыг шийднэ

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2050 оны хүртлэх Монгол Улсын хөгжлийн баримт бичгийг УИХ-ын даргад өрг

Ариунзул С.
Ариунзул С.