fitness
  • 525 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан зарим сургууль “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамж гаргасан байна. Аав, ээжгүй хүүхдүүд олон байгаа учраас ийм ажил зохион байгуулахдаа хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг бодолцох шаардлагатайг сануулжээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан:

"Энэ жилийн Монгол Цэргийн өдрийг тохиолдуулан зарим нэр бүхий аймгийн сургууль, номын сангаас “Аавдаа хэлэх чин сэтгэлийн үг” нэртэй зохион бичлэгийн уралдаан зохион байгуулах удирдамжийг сургуулийн захирал, соёлын төвийн эрхлэгч нар гаргасан байна. Аливаа ажлыг зохион байгуулахдаа зарим хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн яаж тусахыг анхаарч ажиллах ёстой. Энэ удаад аймаг, сумдын сургууль, номын сангийн нэрийг зарлахыг гол болгосонгүй гэдгийг анхаарч, цаашдынхаа үйл ажиллагааг бодолцож, засаж залруулна биз.

Би яг 2 жилийн өмнө, энэ өдөр “Баяр тохиолдуулан ээждээ захидал бичдэг, аавын тухай зохион бичлэг хийдэг “аян”-уудыг зогсооё, ядаж нэрийг нь өөрчилье. Энэ бол хуучин коммунист харгислал. Аавгүй, ээжгүй хүүхдүүд олон бий. Хүүхдийг хамт олных нь дунд багаас нь ийм ялгаатай, дутуу байдал мэдрүүлж өсгөж болохгүй.” гэх үгийг өөрийн сошиал хаягаараа олон нийтэд хүргэсэн.

skip-share

/Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт/ нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн гэдгийг хэлье.

Хүүхдүүдийн эрхийг дээдлэх ёстой салбарын сайдын хувьд энэ асуудлыг анхаарахгүй орхиж болохгүй. Өнөөдөр цэцэрлэгт хагас, бүтэн өнчин 1886 хүүхэд, ЕБС-д гэхэд зөвхөн бүтэн өнчин хүүхдийн тоо 1571 байдаг. Үүнд хагас өнчин, ямар нэгэн шалтгаанаар ээж, аавгүй өсөж байгаа хүүхдийн тоо ороогүй. Энэ тоог харахаар бид хүүхэд бүрийн сэтгэл зүйг бодолцохгүй өнгөрч болохгүй.

Өнгөрсөн жил БШУ-ны яамнаас Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх боловсролын байгууллагуудад “Тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг тохиолдуулан зохион байгуулдаг зарим үйл ажиллагаа /Аавуудын баяр, Ээждээ захидал бичээрэй, Миний хайртай ээж…… гэх мэт/ нэршил, зохион байгуулалт, арга хэлбэрийг өөрчилж, хүүхэд нэг бүрийн сэтгэл зүй, ялгаатай байдлыг харгалзах” тухай чиглэл хүргүүлсэн гэдгийг хэлье" гэжээ.

Бусад мэдээ

Х.Нямбаатар: Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга

Х.Нямбаатар: Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороонд 40,000 иргэн амьдардаг боловч нэг ч сургууль, цэцэрлэг алга

Хотын дарга Х.Нямбаатар "Баянзүрх дүүрэгт 18 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын жишиг зургаар

Үерийн хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлнэ

Үерийн хохирлыг тогтоох, үнэлгээ хийх ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болов. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгө

Ариунзул С.
Ариунзул С.