fitness
  • 41 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-17

2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай удирдамжаар эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн мэдээлэх хэрэгслээр явуулж буй зар сурталчилгаа нь холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтын явцад эмчилгээний гоо заслын чиглэлээр эмнэлгийн үйлчилгээ эрхлэгчид нь эмчилгээ үйлчилгээндээ хямдрал урамшуулал зарлах, магтах, үйлчлүүлэхийг уриалах зэргээр үр дүн амласан зар сурталчилгаа явуулж байгаа нийтлэг зөрчил илэрч байна.

Энэ нь Зар сурталчилгааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т заасан “Дараах зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно” гэж, 7.2.3-т “хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” гэж, 13.7-д “Эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана” гэж, 13.8-д “Эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчсөн тул нэр бүхий 5 аж ахуй эрхлэгчид Зөрчлийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тус бүрд 5 сая төгрөгийг торгууль ногдууллаа.

Эх сурвалж: ШӨХТГ

Бусад мэдээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 567,600 толгой мал хорогджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 567,600 толгой мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2023 оны эхний хоёр сард улсын хэмжээнд 567.6 мянга болж, өмнөх оны мөн ү

Ерөнхий сайд МҮОНТ-д ярилцлага өгч, иргэдийн асуултад хариулна

Ерөнхий сайд МҮОНТ-д ярилцлага өгч, иргэдийн асуултад хариулна

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажилласнаас хойш анх удаа бүрэн хэмж

Чинбаяр Б.
Чинбаяр Б.