Засгийн газрын 143 дугаар тогтоолоор зарим аймгуудын баяр наадам болон хурдан морины бүсийн уралдааныг зохион байгуулах хугацааг тогтоосон. Тус тогтоолын дагуу
Наадмын дараах цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх, бэлтгэл ажлыг хангах зорилгоор Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар өнөөдөр/2026.07.20/ шуурхай хурал зохион байгууллаа. Тус хурлаар дараах чухал асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
-Засгийн газрын тогтоолоор батлагдсан Сүхбаатар аймагт болох Зүүн бүсийн Даншиг хурдан морины уралдаанд томилолтоор ажиллах мэргэжилтнүүдийг томилох, бэлтгэлийг хангах;
-Хугацаат албан бичгүүдийг яаралтай хааж дуусгах;
- Гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланг хэлэлцэх зэрэг цаг үеийн чанартай ажлуудыг багтаав.